К-beauty -гийн алдарт 10 алхамт арьс арчилгаа

2023-05-03 02:34
К-beauty -гийн алдарт 10 алхамт арьс арчилгаа

Солонгосын К-beauty -гийн алдарт 10 алхамт арьс арчилгааг та нартаа хүргэж байна. Солонгосын арьс арчилгаа нь олон шатлалтай бөгөөд нэг брэнд гэхгүйгээр бүтээгдэхүүний орц найрлага дээр илүү анхаардгаараа онцлогтой байдаг.

Алхам 1. Тосон цэвэрлэгчээр цэвэрлэж нүүрний будгаа арилгана.

Алхам 2. Хөөсөн цэвэрлэгч ашиглан бохирдлоо сайтар цэвэрлэнэ.

Алхам 3. Гуужуулагч хэрэглэж үхэжсэн арьсыг гуужуулна.

Алхам 4. Тонер түрхэж арьсыг чийгшүүлж, дараачийн алхам бэлдэнэ.

Алхам 5. Өөрийн арьсны асуудалд тохирсон эссэнз эсвэл серум түрхэнэ.

Алхам 6. Өөрийн арьсан тохирсон ампуль хэрэглэнэ.

Алхам 7. Салфеткан маск 10 мин орчим тавина.

Алхам 8. Нүдний эргэн тойронд нүдний тос түрхэж чийгшүүлнэ.

Алхам 9. Нүүрний бусад хэсэгтээ чийгшүүлэх тос түрхэнэ.

Алхам 10. SPF50+ нарны тос, хамгаалалт түрхэнэ.

Эдгээр бүх алхамууд чухал бөгөөд та гэрэлтсэн, эрүүл арьстай байхыг хүсвэл өглөө, орой арьс арчилгаагаа заавал хийж байгаарай!

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл