2022 оны 01 сарын 05
Нарны тос хэрэглэхийн ач холбогдол
Нарны тосыг зөвхөн зун, гадаа нартай үед, эсвэл хөдөө гадаа явахдаа л түрхэх хэрэгтэй гэж эндүүрдэг. Гэвч үнэн хэрэгтээ бид арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалaхын тулд нарны тосыг өдөр тутамдаа, өвөл зунгүй, гадаа нартай байна уу, бүрхэг байна уу, гадуур гарах үгүй эсэхээс үл хамааран хэрэглэж байх ёстой байдаг.
Озоны давхарга нимгэрэх тусам нарны ягаан туяаны хөнөөлт цацраг (UVB) дэлхийн гадаргад шууд тусан арьс түлэгдэх, эрт хөгшрөх, хорт хавдар тусах гэх мэт эрсдэл нэмэгдэж байдаг. Түүнчлэн, нарны хэт ягаан туяанууд нь арьсны гүнд нэвтэрч эдийн нэхдэсийг гэмтээснээр арьсны уян хатан чанарыг бууруулж, үрчлэээс, нөсөө толбо үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Дор хаяж SPF30 бүхий хамгаалалттай нарны тос түрхэх нь эдгээр хорт цацрагийг таны арьсанд нэвчин орохоос сэргийлнэ. Сүүлийн үеийн судалгаанаас харахад нарны тос тогтмол хэрэглэдэг 55-аас доош насны бүсгүйчүүдэд эдгээр хөгшрөлтийн шинж тэмдгүүд илрэх нь 24 хувиар бага байдаг нь тогтоогджээ. Тэгэхээр та хөгшрөлтийг сааруулах, толигор эрүүл арьстай байхыг хүсэж байгаа бол нарны тосыг заавал хэрэглэж хэвшээрэй!
Skylake брэндийн нарны тос нь зөвхөн байгалийн гаралтай хадгалааслах бодис, долоон цэцэг, witch hazel агуулсан тул арьсанд цочрол өгөхгүй, хуурайшуулахгүй бөгөөд хэт эмзэг арьстай хүмүүст хүртэл тохиромжтой. SPF50+PA+++ хамгаалалттай тул UVA/UVB туяанаас бүрэн хамгаална.