Шампунь авахдаа анхаарах орц найрлага

2022 оны 01 сарын 05

Шампунь авахдаа анхаарах орц найрлага

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг шампуньд аюултай, хүний биед хортой орц найрлагууд орсон байдаг гэдгийг та мэдэх үү?

Шампунь авч хэрэглэхдээ орц найрлагыг нь уншиж, сонгож авдаг хүн маш ховор байх. Ихэнх хэрэглэгчид гаднах савлагаа, үнэр, брэндийг нь харж байгаад л сонголтоо хийдэг. Гэвч эдгээр чамин савалгаа, тансаг үнэрийн ард аюултай химийн орц найрлага нуугдсан байдаг, тэдгээр нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг гэдгийг хүн бүр мэддэггүй. Тэгвэл та дараачийн удаа сонголтоо хийхдээ шампуний орц найрлагад элбэг тохиолддог доорхи хортой нэгдлүүд ороогүй, эрүүл эко бүтээгдэхүүн сонгоорой :

1. Ammonium Lauryl Sulfate (SLES) (Аммонийн лаурил сульфат)

Сульфат нь шампуньд ордог маш түгээмэл орцын нэг. Энэхүү цэвэрлэгээний нэгдэл нь маш ширүүн бөгөөд үсийг гэмтээж хэврэг болгохоос гадна эмзэг арьстай хүмүүст харшил үүсгэх магадлалтай.

2. Sodium Lauryl Sulfate (SLS)(Натрийн лаурил сульфат)

Энэхүү цэвэрлэгч бодис нь шинж чанараараа SLS-тэй төстэй бөгөөд хөөсрүүлэх үйлчлэлтэй. Үсийг гэмтээхээс гадна мутаген нөлөөтэй, бусад хортой үйлчлэлээр биеийг хордуулдаг байна.

3. Parabens (Парабен)

Парабен нь гоо сайхны бүтээгдэхүүн, шампуньд нян үржихээс сэргийлдэг хадгалааслагч бодис бөгөөд хүний биед арьсаар дамжин нэвчидэг. Парабен нь эстроген даавартай ижил үйлчлэл үзүүлдэг бөгөөд хөхний хавдрын эсийн өсөлтөнд нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон.

4. Sodium chloride (Натрийн хлорид)

Натрийн хлорид нь энгийн үгээр бол давс бөгөөд шампунь ангижруулагчийн найрлагад өтгөрүүлэх зорилгоор орсон байдаг. Давс нь мэдээж хуйхыг эмзэгшүүлж, хуурай болгон загатнуулдаг бөгөөд улмаар үс унахад хүргэнэ.

5. Polyethylene Glycols (PEG)

Мөн л өтгөрүүлэгч бөгөөд газрын тосноос гаргаж авдаг тул хүний биед хортой. PEG-ийн дайвар бүтээгдэхүүн болох ethylene исэл 1.4-dioxane нь хүний биед хортой, хорт хавдар үүсгэдэг нь нотлогдсон байдаг.

6. Diethanolamine (DEA)(Диетаноламин), Triethanolamine (TEA)(Этаноламин)

DEA болон TEA-г эмульгатор, хөөсрүүлэгч болгон ашигладаг бөгөөд этаноламинууд нь нүд, арьс, салст бүрхэвчийг цочроож, арьсны үрэвсэл үүсгэдэг. Диетаноламин нь арьсанд амархан нэвтэрч, янз бүрийн эрхтэнд хуримтлагддаг. Энэ бодис нь бөөр, элэг, тархи, нугас, ясны чөмөг, арьсанд хортой нөлөөлөл үзүүлдэг болохыг амьтны туршилтаар тогтоосон. Эдгээр бодисууд нь хорт хавдар үүсгэдэг.

7. Formaldehyde (Формалдегид)

Хамгийн ноцтой, хортой орцуудын нэг. Амьтны туршилтаар арьсаар дамжин шингэдэг нь тогтоогдсон бөгөөд хорт хавдар үүсгэгч нь мөн нотлогдсон байдаг. Үйлдвэрлэгчид үүнийг хадгалааслагч зорилгоор ашигладаг бөгөөд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь quarternium-15 гэсэн бодис юм.

8. Alcohol (Алкоголь)

Шампуньд ашигладаг бас л нэгэн түгээмэл орцуудын нэг. Ихэнх алкогол нь хуурайшуулах нөлөөтэй байдаг бөгөөд орц найрлагын жагсаалтанд хэдий дээгүүр бичигдэнэ төдий чинээ их хэмжээгээр орсон байдаг. Cetearyl, stearyl alcohol зэрэг нь тийм муу нөлөөтэй бус бөгөөд харин isopropyl, propanol гэсэн орцууд нь харин хуурай үсийг улам хуурайшуулах магадлалтай.

9. Synthetic Fragrances (Синтетик үнэр оруулагч)

Fragrance гэсэн бичиг орсон л байвал маш олон нуугдмал химийн бодис орсон байна гэсэн үг. Зарим найрлага нь нөхөн үржихүйн тогтолцоонд хүртэл нөлөөлнө. Түүнчлэн хорт хавдар, багтраа өвчин үүсгэхээс гадна хөхний сүүгээр дамжих хүртэл чадвартай. Мөн л ялгаагүй арьс, хуйханд муу, хортой бөгөөд үс унахад нөлөөтэй.

10. Synthetic Colors (Синтетик өнгө оруулагч)

Ихэнх шампунь, ангижруулагчийн найрлагад гоё харагдуулахын тулд хиймэл өнгө оруулагч нэмсэн байдаг. Эдгээр нь FD&C , D&C тэгээд ямар нэгэн дугаар орсон тэмдэглэгээтэй байдаг ба маш олон төрлийн өвчин үүсгэгч болдог. Зарим улс орнуудад эдгээр орцыг хориглоод байгаа билээ.

11. Dimethicone (Диметикон)

Нэгэн төрлийн силикон бөгөөд таны үсний ширхэгийг бүрхэж, үсийг эрүүл, гялалзаж байгаа мэт хуурмаг мэдрэмжийг төрүүлдэг. Үнэн хэрэг дээрээ энэхүү хуванцар материалаар бүрхэгдсэн үс, хуйханд тэжээл, чийгшил нэвтрэх боломжгүй болдог бөгөөд хуйхны нүх сүвийг битүүлж, арьсыг цочроож, үс уналтын нэгэн шалтгаан болдог. Түүнчлэн үсийг хүнд, амьгүй харагдуулдаг.

12. Triclosan (Триклозан)

Триклозаныг бактерийн эсрэг саванд ашиглахын 2016 онд хорьсон хэдий ч бусад эрүүл ахуйн бүтээгдэхүүн, шүдний оо, шампунь зэрэгт ашиглагдсаар байгаа. Бактерийн эсрэг үйлчлэлтэй химийн бодис бөгөөд дааврын өөрчлөлтөнд нөлөөлж, ургийн хөгжил, мэдрэлийн хөгжлийн асуудал зэргийг үүсгэдэг байна.

Эдгээр бүх орц найрлагаас зайлсхийнэ гэдэг үнэн хэрэгтээ хүндрэлтэй, гэвч бид хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагын талаар мэдлэгтэй байж мэдээлэлтэй сонголтоо хийх нь хамгийн чухал юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл