ХУУРАЙ АРЬСНЫ АРЧИЛГАА БУЮУ DRY SKINCARE ROUTINE

2023 оны 05 сарын 03

ХУУРАЙ АРЬСНЫ АРЧИЛГАА БУЮУ DRY SKINCARE ROUTINE

Хуурай арьстай хүмүүс маань арьсандаа ус чийг, тос өгөх тал дээр л анхаарах хэрэгтэй. Энэ төрлийн арьс чийгшил дутагдсанаас болж маш амархан үрчлээтэх хандлагатай байдаг. Та зогсоо зайгүй л арьсаа чийглэ!

Бас найрлагандаа Alchohol, Ethanol агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай! Арьсны ус чийгийг булаадаг шүү!

ӨГЛӨӨНИЙ АРЬС АРЧИЛГАА:


Step 1: Цэвэрлэгээ

Шөнийн турш арьснаас ялгарсан, наалдсан бохирдлоо бага зэрэг хүчиллэг буюу PH 5~6.5- тай зөөлөн нүүр угаагч гел юмуу хөөс ашиглан маш хөнгөхөн, маш хурдан цэвэрлэнэ. Ийм төрлийн угаагч таны арьсны ус чийгийн балансыг алдагдуулдаггүй.


Step 2: Нүүрээ угаасны дараа арьсны чийг бүрэн хатахаас өмнө чийгшүүлэгч найрлагатай тонер түрхэж шингээх нь чухал.Тонер арьсыг хөнгөн чийгшүүлж арьсны РН балансыг тэнцвэржүүлэхээс гадна дараагийн бүтээгдэхүүн бүрэн шингэхэд нь бэлдэж өгдөг.


Step 3: Чийгшил сайн өгөх ампуль юмуу сэрумны аль нэгийг түрхэж шингээнэ.


Step 4: Чийгшүүлэх тос түрхэнэ. Гэхдээ таны нарны тос болон крем foundation тань хангалттай чийглэг бүтэцтэй бол энэ шатыг алгасаад шууд ампульныхаа дараа нарны тосоо түрхсэн ч болно.


Step 5: Нарны тосоо түрхэнэ. Хуурай арьсны хувьд 𝐩𝐡𝐲𝐬𝐢𝐜𝐚𝐥 физикал төрлийн нарны тос хуурайшуулаад байдаг учраас холимог төрлийнх юмуу 𝐜𝐡𝐞𝐦𝐢𝐜𝐚𝐥 кемикал төрлийнхийг хэрэглэнэ.


Step 6: Make up.

Өө даралт сайтай foundation кремүүд арьс хуурайшуулдаг бодис ихээр агуулсан байдаг учраас аль болох хөнгөхөн бүтэцтэй крем хэрэглэхийг бодоорой!


ОРОЙНЫ АРЬС АРЧИЛГАА:

Step 1: Давхар цэвэрлэгээ

Нарны тос түрхэж нүүрээ будсан л бол давхар цэвэрлэгээг заавал хийх хэрэгтэй. Эхлээд Cleansing oil юмуу Cleansing water ашиглан будгаа задалж

цэвэрлэнэ. Дараа нь PH багатай зөөлөн угаагчаа сайтар хөөсрүүлж байгаад угааж цэвэрлэнэ.

Манай тосон цэвэрлэгчийг заавал хэрэглээд үзээрэй:


Step 2: Арьсаа бүрэн хатаж таталдаж эхлэхээс нь өмнө тонероо хэрэглэнэ.

Өглөө ч, орой ч, өдрийн турш ч супер тонероо цацаж болноо:


Step 3: Тонероо шингэсэний дараа ампуль юмуу сэрумны аль нэгийг хэрэглэнэ.


Step 4. Чийгшүүлэх тосоо түрхэнэ. Шөнийн турш таны арьсны ус чийгийг агаарт ууршуулж алдахаас хамгаалж өгөх болно.


ХУУРАЙ АРЬСНЫ SPECIAL CARE:

Энэ бол таны 7хоногт 1ээс 2удаа хийх онцгой арчилгаа юм.

Sheet Mask тавих: Та гүн чийгшил өгч найрлагатай даавуун маскийг хүсвэл өдөр бүр тавьж болно. Арьсыг тань маш гоё сэргээж чийгшүүлнэ. Маскаа тонер хэрэглэсний дараа тавиарай!


Гуужуулалт: Арьсныхаа байдлыг ажиглаж байгаад 7хоногт 1ээс 2 удаа гуужуулагч ашиглан гуужуулж арьсныхаа нөхөн төлжилтийг дэмжиж өгөөрэй! 7 хоногт 2оос хэтрүүлж болохгүй шүү.


Нэмж хэлэхэд чанартай нойроо авч хэвших, өдөрт хангалттай сайн ус уух нь арьс арчилгаанд маш чухал байдаг шүү.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл