Нүдний зовхины арьс маш нимгэн, эмзэг байдаг. Хамгийн түрүүнд энд л жижиг үрчлээсүүд үүсэж эхэлдэг. Тиймээс энэ хэсэгтээ хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Зовхины тосон дээр хэзээ ч бүү гар татаарай. Хамгийн сайныг нь л авах хэрэгтэй.
Нүдний доод зовхины үрчлээ юунаас болж үүсдэг вэ?
Нарнаас хамгаалахгүй байх
Зохио сайн арчлаагүйгээс
Нүүрний хувирал ихтэй ярих
Зовхины тос хэрэглэхгүй байх
Ген
25 наснаас хойш бие коллаген ялгаруулах нь багасаж үрчлээтэх явц эхэлдэг байна.
Нүдний массаж:
Нүдний эргэн тойронд массаж хийх нь тэр хэсгийн цусны эргэлтийг сайжруулан үрчлээнд нөлөөлж багасна. Үрчлээ тань багасаад зогсохгүй, нүдний бүлцэн арилж, нүдний харлалт ч гэсэн аажмаар арилна.