2025 оны 07 сарын 03
Цитронелла шумуулны цацлагыг хэрхэн хэрэглэх талаар багахан зөвөлгөө өгье .
Skylake-ийн шумуулны цацлага нь шумуул, шавьжны эсрэг хамгийн үр дүнтэй цитронелла, лаванда цэцэг, peppermint буюу гааны амин тосыг агуулсан зөвхөн байгалийн орц найрлагатай тул ямар нэгэн сөрөг нөлөөгүй, эрүүл сонголт юм. Цитронелла амин тос нь managrass хэмээх үнэрт ургамлаас гаргаж авсан тос бөгөөд шумуул, шавьж энэхүү үнэрт дургүй, зайлсхийдэг юм байна. Хүүхэд томчууд бүгд хэрэглэх боломжтой бөгөөд хувцас, хөнжил, ил гарсан арьсандаа цацаж хэрэглэнэ.
Нүүрэндээ түрхэх бол эхлээд гарандаа цацаад, нүүрэндээ түрхээрэй. Шууд цацаж болохгүй, нүд аманд орохоос сэргийлээрэй. Хамгаалах хугацаа нь ерөнхийдөө 1-2 цаг ба үнэр нь гарсан тохиолдолд дахин цацаж хамгаална. Мөн хазуулсан шархандаа түрхэж тайвшруулж, үрэвслийг бууруулж, загатнах, хавдахаас сэргийлж болно.
Амралт зугаалгын улирлыг зориулж манайд цөөн тоогоор ирсэн байгаа тул та бүхэн амжиж аваарай!
Ихэнх шумуулны цацлагын найрлаганд ордог DEET хэмээх бодис нь арьсанд харшил өгөх, тууралт гарах, толгой эргэх, төвлөрч чадахгүй болох гэх мэт сөрөг шинж тэмдэг үзүүлдэг бөгөөд зарим Европын орнуудад энэхүү бодисыг хэрэглэхийг хориглосон байдаг юм байна. Түүгээр ч барахгүй permethrin, DEET гэх мэт бодисууд нь зөгий, шувуу, загас гэх мэт амьтдад хортой гэнэ.