Дорно дахины ургамлуудын нууц

2021 оны 10 сарын 14

Дорно дахины ургамлуудын нууц

Sky Lake компаний хэрэглэдэг Дорно дахины ургамлуудын үйлчлэл


  1. Cnidium Officinale Root: Халгацай. Хятадаас гаралтай, Хятад, Сологос, Японд их тариалдаг. Цусны эргэлтийг сайжруулах, арьсыг зөөлрүүлэн тайвруулах, бактери, мөөгөнцрийн эсрэг, чөлөөт радикал саармагжуулах үйлчлэлтэй тул гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэдэг.


  1. Angelica polymorpha Sinensis Root: Цооргоны төрөл. Цусны эргэлт сайжруулдаг тул арьсны өнгийг сэргээн, хөгшрөлтөөс хамгаалдаг.


  1. Poria cocos: сэвх, нөсөөг арилган, чийгшилтийг сайжруулан, дархлааг дэмждэг.


  1. Angelica Dahurica Root: Дагуур цооргоно. Бактерийн эсрэг, өвдөлт намжаах үйлчлэлтэй. Арьсны үрэвсэл, шарханд хэрэглэдэг.


  1. Pine Leaf: анти-оксидант үйлчлэлтэй, хөгшрөлтөөс хамгаална.


  1. Castanea Crenata Shell: арьсны нүхжилтийг хянаж, нүхийг агшаана.


  1. Inula Helenium: Өндөр зоосон цэцэг-девясил. Бага аарцагны хөндийн (хэвлийн доод хэсэг) өвдөлт намжаах, бактерийн эсрэг үйлчлэлтэй.


  1. Peppermint Leaf: гааны навч. Халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй.


  1. Licorice Root: чихэр өвс. Үрэвслийн эсрэг, хоргүйжүүлэх, бактерийн эсрэг, өвдөлт намжаах үйлчлэлтэй.


  1. Angelica Tenuissima Root: Цооргоны төрөл, өвдөлтийг намжаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, арьсны төрөл бүрийн өвчний үед тустай. 


  1. Artemisia Absinthium: гашуун шарилж. Цус цэвэрлэх, ариутгах, өвдөлт намжаах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй.


  1. Broussonetia Kazinoki Root: “ян” энергийг сайжруулж, нуруу өвдөхөд тустай. Арьсыг цагаан, цэвэр тунгалаг болгоно.



  1. Scutellaria Baicailensis Root: Гүүнхөх. 2000 гаруй жил Хятадын уламжлалт анагаах ухааны салбарт өргөн хэрэглэж ирсэн. Янз бүрийн гаралтай үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг, вирусын эсрэг үйлчлэлтэй, эмэгтэйчүүдийн өвчний үед тустай. Мөн хэт ягаан туяанаас хамгаалах, харшлын эсрэг үйлчлэлтэй тул арьс арчилгаа, гоо сайхны үйлдвэрлэлд хэрэглэдэг.

 

  1. Arrow Root: халуун бууруулах, амьдралын эрч хүчийг нэмэгдүүлнэ. 

Цайр, төмөр, В6 амин дэм зэрэг шим бодис агуулдаг тул арьс тайвшруулах, туурах, загатнах, батгажилтын үед тустай.


  1. Laminaria Japonica:далайн байцаа. Цусыг цэвэрлэж, цусны даралт бууруулах, өтгөн хаталтын эсрэг үйлчилдэг. Арьснаас хортой нэгдлүүдийг зайлуулах, нөсөөжих, цайхаас хамгаалдаг, сайн чийгшүүлдэг тул шилдэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог.


  1. Quercus Acutissima Fruit: биед хуримтлагдсан хортой бодисуудыг шингээн авч, биеэс зайлуулна. Анти-оксидант, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг, мэдрэлийг сэргээх, арьсны өвчинд тустай, ядаргааг тайлна.


  1. Phellodendron Amurence Bark: бархат, ховло. Үрэвслийн эсрэг, хорыг гадагшлуулах, бактерийн эсрэг, өвдөлтийг намжаана. Зүүн өмнөд Азид уламжлалт анагаах ухаан, арьс арчилгаанд үрэвслийн эсрэг, батга үүсгэгч пропион хүчлийн бактерийн эсрэг үйлчлэлийг ашиглаж ирсэн.


  1. Clove Flower-лиш: үрэвслийн эсрэг, өвдөлт намжаах үйлчлэлтэй. (Юнисити Паравэй-гийн найрлагад ордог)


  1. Panax Ginseng Root-хүн орхоодойн үндэс, Солонгосын алдарт ургамал.


  • Стресс, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх (adaptogen/дасан зохицох үйл явцыг сайжруулах)
  • Ядралтыг (оюун санаа, биеийн) багасгах
  • Цусны сахар бууруулах
  • Хавдар тусах эрсдлийг бууруулах
  • Нөхөн үржихүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах
  • Эсийн хуваагдал, амьдрах хугацааг уртасгах, ингэснээр урт наслуулах
  • Антиоксидант
  • Дархлаа сайжруулах
  • Цэвэршилтийн үеийн зовиур, сэтгэл санааны байдлыг өргөх
  • Зүрх судасны үйл ажиллагааг эрчимжүүлэх (даралт, холестерол бууруулах, судасхатууралтын процессийг удаашруулах, цус өтгөрлийг бууруулах
  • Элэгний үйл ажиллагааг дэмжих гм.


  1. Moringa: Тонхино. Энэтхэгийн хойд нутагт ургадаг, шим тэжээлээр маш баялаг, анти-оксидант ихтэй, цусан дахь сахар, холестерол бууруулах, үрэвсэл намжаах, хүнд, хорт метал хүнцэл гадагшлуулах үйлчлэлтэй.


  1. Witch hazel-гамамелис. арьсны үрэвслийн эсрэг, загатнахыг болиулах, батгашилтыг анагаах, арьсыг гэмтэхээс хамгаалах, халдвараас сэргийлэх, шамбарамын үед тустай.  


  1. Juniperus communis: ердийн арц. Эрт цагаас уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн. Гэдэс гүйлгэхийн эсрэг, үрэвслийн эсрэг,халдвараас хамгаалах, бага аарцагны хөндийн эрхтэнүүдийн үрэсэл намжаах үйлчлэлтэй.


  1. Schizandra sinensis: алдартай цайны ургамал. Солонгос, Японд Omija цай гэдэг. Хөгшрөлтөөс хамгаалах, цусанд сахар, холестерол хэвийн байлгах, дархлааг сайжруулах, мэс заслын дараа нөхөн сэргэлтийг хурдасгах, элэгний хорыг гадагшлуулж, гепатит-элэгний үрэвслийг анагаахад тустай.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл