Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гол гурван шалтгаан

2021 оны 12 сарын 06

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гол гурван шалтгаан

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гол гурван шалтгаан:

1. Аюулгүй байдал

Арьс бол хүний хамгийн том эрхтэн. Судалгаагаар таны арьсандаа түрхсэн бүтээгдэхүүний 70% шууд цусны эргэлтэд орж, элгээр шүүгдэж байдаг байна. Жирийн эмэгтэй хүн өдөрт арьсандаа 12 төрлийн арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн түрхэж, шүршиж, хэрэглэдэг гэнэ. Төрөл тус бүрд 20-иод химийн хүнд элементүүд орсон байдаг бөгөөд эдгээр нь цусаар дамжиж элэг гэмтээх, дааврын өөрчлөлтөд оруулах, арьсны харшил өгөх гэх мэт зовиуруудын эхлэл болдог юм байна. Жишээ нь уруулын будаг гэхэд л ойролцоогоор 33, биеийн шингэн тос 32, сормуусны будаг 23 бол гарын тос 11 төрлийн хүний биед хортой бодисыг агуулдаг гэж байна шүү. Байгалийн гаралтай, химийн орц найрлага үгүй гоо сайхны бүтээгдэхүүн сонгох нь аюулгүй, эрүүл сонголт бөгөөд гаж нөлөө, сөрөг үр дагаварт нь санаа зоволгүйгээр хэрэглэж болохнээ.

2. Үр дүн

Гоо сайхны бүтээгдэхүүн үр дүнтэй байхын тулд маш нарийн химийн найрлага, орцтой байх хэрэгтэй гэж бид боддог. Үнэндээ байгалийн гоо сайхны бүтээгдэхүүн хүний арьсанд хэрэгтэй минерал, витамин, уураг гэх мэт амин дэмийг анхдагч хэлбэрээр тэжээл өгдөг болохоор хамгийн сайн, үр дүнтэй сонголт юм. Арьсыг эрүүлжүүлж, байгалийн нөхөн төлжих чадварыг нь сэргээж өгдөгөөрөө онцлог. Хүн өөрөө байгалийн амьтан, харин байгаль өөрөө төгс химийн лаботари. Гарал үүсэл нь байгалийнх болохоор эмзэг арьсанд тохиромжтой. Олон төрлийн синтетик найрлага агуулаагүй тул арьсыг гэмтээж хуурайшуулахгүй, харшил өгөхгүй давуу талтай.

3. Байгаль орчин, амьтанд ээлтэй

Байгалийн гоо сайхны бүтээгдэхүүн хүндээ эрүүл байхаас гадна мөн адил байгальд ээлтэй. Учир нь түүхий эд, найрлага орц нь анхдагч хэлбэрээрээ байгаа учир ус, хөрсөнд аюулгүй шингэнэ. Мэдээж амьтан дээр туршилт хийдэггүй, эко сав баглаа боодол хэрэглэдэг нь бас бидний сонголтод нөлөөлнө.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл