Sappom арьс арчилгааны бүтээгдэхүүн

2022-02-22 22:19
Sappom арьс арчилгааны бүтээгдэхүүн

Sappom гэдэг нь францаар “са de pomme” - “алимнаас гаргаж авсан” гэсэн утгыг агуулж байгаа бөгөөд БНСУ-ын өмнөд хэсэгт орших Гёочанг мужид эко орчинд ургуулсан ногоон алимны хандыг ашигладаг нь уг бүтээгдэхүүний гол онцлог юм.

Энэ онцгой алимны ханд нь полифенол гэдэг анти-оксидантын өндөр үйлчлэлтэй, үрэвсэл, хавдарын эсрэг, хөгшрөлтийн эсрэг биологийн идэвхит бодисыг их хэмжээгээр агуулдаг. Мөн түүнчлэн алимны хальсанд агуулагддаг урсолын хүчил нь арьсыг чийгшүүлж, мөхсөн эдийг гуужуулан, арьсны өнгийг сайжруулах үйлчлэлтэй.

Мэдээж ямар нэгэн хиймэл өнгө, үнэр оруулагч, химийн бодис ороогүй байгалийн цэвэр 100% эко бүтээгдэхүүн бөгөөд арьсыг цочроох тестээр “арьсанд цочрол өгөхгүй” хэмээн баталгаажсан бүтээгдэхүүн юм.

Уг бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсанд зориулсан ба 30-аас доош насны охид, бүсгүйчүүдэд илүү тохиромжтой. Арьс арчилгааны багцад:

1. Sappom Apple Soothing Foam Cleanser - Тайвшруулах хөөсөн цэвэрлэгч 250мл

Эко алим, ургамлуудын ханд, байгалийн ургамлуудын тос агуулсан ба алимны гадаргуугийн идэвхит бодис нь арьсыг бохирдлоос сайтар цэвэрлэнэ. Арьсны бохирдол, будалт, энгэсэгний үлдэгдлээс зөөлөн хөөсрөн, гүн цэвэрлэнэ.

2. Sappom Apple Water Soothing Spray - Тайвшруулах спрэй 150мл

Эко орчинд ургуулсан алим, ургамлыг Скайлэйк патентын аргаар хандлан боловсруулсан. Арьсыг зөөлрүүлэн тайвшруулна. Арьсны өнгийг гэгээлэг сайхан болгож, чийгшүүлнэ.

Арьсыг цэвэрлэсний дараа шүршин, товшиж шингээнэ. Мист маягаар арьсыг сэргээх зорилгоор өдрийн турш үе үе шүршиж болно. Сахал хуссаны дараа, нярай хүүхдийн арьсыг зөөлрүүлэн тайвшруулах зорилгоор хэрэглэж болно.

3. Sappom Apple Water Soothing Essence - Тайвшруулах эссэнз 100мл

Арьсыг зөөлрүүлэн тайвшруулна. Түүнээс гадна гиалуроны хүчил, бага молекултай уураг буюу пептидийн иж бүрдлээр арьсны хоригийг бэхжүүлэн, арьсыг эрүүл, чийглэг болгоно.

4. Sappom Apple Plus Cream – Саппом чийгшүүлэх тос 60мл

Байгалийн алимны төрөл бүрийн амин дэм, полифенол, пептидийн иж бүрдлээр арьсыг тэжээн, цайруулж, үрчлээсийн эсрэг үйлчилнэ.

Байгалийн амин дэмээр арьсаа тэтгэ!

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл