Танайд эрэгтэй арьс арчилгаа байдаг уу гэж хүмүүс их асуудаг. Гэвч эрэгтэй, эмэгтэй гэж арьс арчилгааг тусгайлан салгах шаардлага байдаггүй. Эмэгтэй хүн хэрэглэдэг болохоор эрэгтэй хүнд болохгүй гэсэн юм байхгүй шүү дээ.
Өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн сонгоход л болно,
Эрэгтэйчүүд яагаад арьсаа арчлах хэрэгтэй вэ?
Эрэгтэйчүүдийн арьс олон талаараа эмэгтэйчүүдийнхээс ялгаатай байдаг. Жишээ нь, арьсны бүтцээрээ илүү зузаан давхаргатай, нүхжилтийн сүв том мөн илүү тослог байдаг гэх мэт тиймээс өдөр тутамдаа арчилж байх нь маш зөв юм.
Өглөөний арьс арчилгаа:
Хүнийг унтаж байхад арьсны давхарга дээр үхэжсэн эс, илүүдэл тослог ба нянгаас бүрдсэн нэмэлт давхарга бий болдог байна. Тиймээс өглөө бүр нүүрээ өөрт тохирсон хөөсөн савангаар угааж, бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр арьсны хөгшрөлт удаан явагдаж, арьс хурдан нөхөн төлжих давуу талтай.
Өдрийн турш хамгаалах нь:
Өглөө цэвэрлэж, угаасан арьсандаа тос, чийгшүүлэгч хэрэглээгүй гэрээсээ гарч хэрхэвч болохгүй. Учир нь арьс бүхэл өдрийн турш нар, салхинд эмзэгшдэг. Тиймээс чийгшүүлснийхээ дараа нарны тос түрхэж арьсаа хамгаалах нь арьс арчилгааны хамгийн чухал хэсэг гэж хэлж болно.
Оройн арьс арчилгаа:
Орой унтахын өмнө арьсаа цэвэрлэх нь шүдээ угаахтай л адил. Агаарын бохирдол, маск зүүснээс үүдэлтэй бусад бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй. Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийн арьсыг бодвол хурдан үрэвсэх магадлалтай байдаг. Ялангуяа сахлаа хусдаг эрчүүдийн хацарны хэсэг эмзэг, мэдрэмтгий болсон байдаг тул бохирдлоо цэвэрлэхгүй бол өнгөн гадаргаас эхлээд арьсны гүн хэсэг гэмтэж, өнгөө алдана. Ингэснээр хөгшрөлт хурдан явагдах гол хүчин зүйл болдог.
Арьсаа цэвэрлэх олон арга байдгаас өөрт тохирсон аргыг сонгож, тайвшруулах шингэн хэрэглэснээр таны арьс унтаж, амрахад бэлэн болно оо. Манай алдарт шүршдэг тонерийг эрчүүд маань сахлаа хуссаны дараа арьсаа тайвшруулах, чийгшүүлэх зорилгоор цацаж хэрэглэхэд маш тохиромжтой байдаг шүү.