HҮХЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

2023 оны 05 сарын 03

HҮХЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Xүний арьс бүхэлдээ нүх сүв байдаг. Нүхжилт бол арьсны нүх бохирдол, тослогоос болж тэлэн томорсон үзэгдэл юм.

Яагаад нүхжилт үүсдэг вэ?

Буруу нүүр будалт /primer хэрэглэхгүй байх, нүүр будаxдаа хэт их тосон бүтээгдэхүүн сууриндаа ашиглах, powder түрхэхгүй гарах гэх мэт/.

Нүүрээ хамгаалалтгүй явах /шалдан нүүрээрээ хэзээ ч битгий яв. Зун ингэж явал харлаж сэвхтэж нүхжилттэй болно. Арьс нарны хортой туяанд гэмтэж өвчлөнө./

Aрьсны онцлогт тохирохгүй буруу арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх, тохируулж чадахгүй байх /тослог нүүрээ хуурай гэж андууран хэт тослог өндөртэй тос хэрэглээд байгаа юм биш биз?/

Арьс цэвэрлэгээ дутуу хийх /цэвэрлэгээ бол арьc арчилгааны суурь, дутуу хийвэл нүхжилтээс өөр олон асуудал үүснэ./

Тослог арьстай байх /тослог, холимог арьстай бол нүхжилт их ойр бий. Илүү сайн цэвэрлэж шавран маскууд хэрэглэх хэрэгтэй./

Амьдралын буруу хэв маяг /шөнө унтаж амардаггүй, нойр муутай, тамхи татдаг бол нүхжилт үүсдэг./

Яаж арилгах вэ?

Hэгэнт үүссэн нүхжилт алга болохгүй. Харин агшдаг. Буцаад цэвэрлэгээ, арчилгаа алдагдвал тэлнэ гэдгийг санаарай. Тиймээс байнга цэвэрлэж хамгаалж байх хэрэгтэй.

Hүхжилтийн шавран маскууд - нүхний том жижгээс шалтгаалан долоо хоногт 2-3 удаа нүхжилт цэвэрлэж агшаах шавран маскуудыг нүүрээ угааж цэвэрлэсний дараа хэрэглэнэ.

Hүх агшаах эссэнс, серум - оройн цагаар арьс цэвэрлэгээний дараа эссэнс, серум өглөө зөвхөн эссэнс хэрэглэж болно. Энэ бол маш чухал.

Hүх агшааж цэвэрлэх - цэвэрлэгээний болон арчилгааны тонер - илүү хурдан үр дүнд хүрмээр байвал тонеруудыг мөн өглөө орой хэрэглэж болно.

Гүн цэвэрлэгээ - арьс цэвэрлэгээг маш сайн хийхгүй бол буцаад бохирдоод ирвэл нүх агших процесс удааширна шүү!

Арьсыг цочроохгүй, гэмтээхгүй байгалийн гаралтай, эрүүл цэвэрлэгч, гуужуулагч сонгоорой,

Hүхжилтийн PRIMER - будалт хийхдээ мөн нүхжилтийн PRIMER хэрэглэж нүхэндээ бохир орохоос хамгаална. Эс бөгөөс мөн л бохир орж нүх агшихгүй.

Бусад маскууд - шавран маскаас гадна өөр нүхжилтийн маскуудыг хэрэглэж болно. Жишээ нь хөөсөн маск, сальфеткан маск гэх мэт. Гэхдээ шавран маск илүү чухал шүү!

Xэр хурдан агшиж мэдэгдэхгүй болох вэ?

- Tэр бол таны хичээл зүтгэл тууштай байдал, зөв дадал зуршил, бүтээгдэхүүний чанар, нүхжилтийн хэмжээ зэргээс шалтгаалан 2-с дээш сар болно. Нүхжилт багасаад мэдэгдэхгүй болсон ч сэргийлэх арга хэмжээг авсаар байх хэрэгтэй шүү!

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл