БЭЛТГЭЛИЙН ӨМНӨХ БА ДАРААХИ АРЬС АРЧИЛГАА

2023-05-03 03:28
БЭЛТГЭЛИЙН ӨМНӨХ БА ДАРААХИ АРЬС АРЧИЛГАА

Дасгал хөдөлгөөн хийх нь арьсыг эрүүл, залуу байлгахад тусалдаг. Гэвч бэлтгэл хийдэг бүсгүйчүүд, залуучууд маань арьс арчилгаа, цэвэрлэгээн дээрээ маш сайн анхаарахгүй бол буруу эсвэл дутуу арчилгаанаас болж арьс үрэвсэх, батгашилт үүсэх асуудал маш ихээр гардаг.

За тэгэхээр бэлтгэл хийхдээ арьсаа маш сайн цэвэрлэсэн, будагтай бол будгаа сайтар арилгаж угаасан байх шаардлагатай! Будагтай дасгал хийх нь арьсны нүх сүвийг бөглөж, хөлс, бохирдолтой нийлэн батгашилт үүсгэх эрсдэлтэй гэдгийг санаарай! Үүний дараа мист тонер, хөнгөн чийгшүүлэгч, нарны тосоо түрхэхээ бүү мартаарай.

Дасгалын үед үсээ нүүрнээсээ холдуулж сайтар боож байгаарай. Хэрвээ таны дух, үсний шугам хавиар батга гардаг бол үсний гель, лак зэрэг бүтээгдэхүүнээс үүдэлтэй байж мэднэ. Дасгалын турш нүүрэндээ аль болох хүрэхгүй байхыг хичээгээрэй! Бохирдсон гараагаа нүүрэндээ хүрэх, хөлсөө арчих нь батга гарах хамгийн том шалтгаан юм. Мэдээж хөлсөө зориулалтын цэвэр алчуураар тэр дор нь арчиж байх нь зүйтэй.

Дасгалын дараа усанд орж амждаггүй бол хамгийн багадаа тэр дороо нүүрээ сайтар цэвэрлэж байгаарай! Угаах боломжгүй бол цэвэрлэгч ус, цэвэрлэгч хөвөнгөөр заавал арчаарай! Хөлс, бохирдол таны нүүрэнд хэр удаан байна төдий чинээ үрэвсэл үүсэх эрсдэлтэй байнаа л гэсэн үг.

Дасгалын дараа арьс маань улайж, эмзэгшсэн байгаа тул гуужуулах, хэт хүчтэй үрэх гэх мэтээс зайлсхийгээрэй! Цэвэрлэгээний дараа та ямар цагт дасгал хийж байгаагаас шалтгаалан өдрийн болон оройн арьс арчилгаагаа хийж болно.

Миний хувьд өглөө дасгалаа хийдэг тул цэвэрлэч усаараа арчаад, тонероо цацаад л дасгалаа хийчийхдэг.

Дасгалынхаа дараа харин усанд орчихоод, хөөсөн цэвэрлэгчээр сайтар цэвэрлэдэг. Тонер, ампуль, зовхины тос, чийгшүүлэгч тос , нарны тос, BB cream гэсэн дарааллаар арьс арчилгаагаа хийгээд гардаг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл