Хэрэглэгч нар шампуниа сонгохдоо ихэвчлэн том савалгаатай, өнгө үзэмж сайтай, гоё үнэртэй гэх мэтийг нь харж сонголтоо хийдэг. Гэвч бид хоол хүнсний аюулгүй байдалдаа анхаардагтай ижил өдөр тутамдаа хэрэглэдэг ахуйн хэрэглээний, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, саван шампуний орц найрлагыг уншдаг, ойлгодог, ач холбогдол өгдөг байх хэрэгтэй.
Амаар хоол хүнстэй маань хамт орж ирж байгаа химийн бодис, пестицид гэх мэт хорт бодисуудыг элэг маань давхар шүүж байдаг. Харин хүний хамгийн том эрхтэн болох арьс маань энэ бүх бодисыг шингээн шууд цусанд очдог тул анхаарахаас өөр аргагүй шүү дээ!
Та яг одоо өөрийн хэрэглэж буй шампуньд дараах хоруу чанартай химийн бодисууд орсон байна уу гэдгийг шалгаарай:
• Ammonium Lauryl Sulfate or Sodium Laureth Sulfate (SLES)
• Sodium Lauryl Sulfate (SLS)
• Parabens
• Sodium Chloride
• Polyethylene Glycols (PEG)
• Diethanolamine (DEA) and Triethanolamine (TEA)
• Formaldehyde
• Alcohol
• Fragrance
Эдгээр химийн гаралтай нөөшлөгч, хөөсрүүлэгч бодисууд нь таны хуйхыг хуурайшуулж, тэнцвэрийг нь алдагдуулахаас гадна хоруу чанар ихтэй, зарим тохиолдолд хорт хавдар үүсгэх хүртэл аюултай бодисууд гэдэг нь тогтоогдсон байдаг бөгөөд зарим улс орнуудад гоо сайхны бүтээгдэхүнүүдэд хэрэглэхийг хориглоод байгаа билээ.
Эрүүл, аюулгүй, парабен, силикон, алкоголь, химийн гаралтай нөөшлөгч, өнгө, үнэр оруулагч үгүй байгалийн гаралтай SKYLAKE шампунь таны хамгийн ЗӨВ СОНГОЛТ!