Ихэнх бүсгүйчүүд маань нүүрний арьс арчилгаагаа тогтмол хийж хэвшсэн байдаг хэдий ч хүзүүгээ орхигдуулах тал ажиглагдаад байдаг. Хүзүү бол таны насыг илтгэдэг хамгийн тод хэсэг бөгөөд байгалиасаа нүүрний арьснаас нимгэн, уян хатан бус байдаг тул хүзүү, цээжнийхээ арьсыг аль болох эрт арчилж, хамгаалж хэвших хэрэгтэй:
1. Хүзүүний арьс маань маш нимгэн, эмзэг тул биеийн савангаар угаахыг зөвлөхгүй. Харин хүзүүгээ нүүрний арьсны үргэлжлэл гэж тооцоолон нүүрний арьс арчилгаагаа үргэлжлүүлэн хүзүүндээ хийгээрэй. Үүнд цэвэрлэгээ, гуужуулалт, тонер, серум, чийгшүүлэх тос, нарны тос гээд бүгдийг давхар хүзүүндээ хийнэ гэсэн үг юм шүү!
Хүзүүнд зориулсан тусгай бүтээгдэхүүгдэхүүнүүд байдаг хэдий ч та заавал авах, илүү зардал гаргах шаардлагагүй юм. Өөрийн арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хүзүүндээ давхар хэрэглэхэд ямар ч асуудалгүй.
2. Хүзүүний нимгэн арьсаа гуужуулахдаа манай нүүрний цэвэрлэгч нунтаг шиг нарийн ширхэгтэй, зөөлөн гуужуулагчаар гуужуулахыг зөвлөж байна. Мэдээж хэт чанга үрж, чангааж болохгүй шүү.
3. Хамгаалах, хамгаалах, хамгаалах! Арьсаа залуу байлгах хамгийн энгийн, хамгийн үр дүнтэй арга бол мэдээж хамгаалах. Нарны тосоо зөвхөн нүүрэндээ бус, хүзүү, цээж, гарандаа түрхэж байх хэрэгтэй юм шүү! SPF30 болон түүнээс дээш хамгаалалттай нарны тос с,онгоорой
4. Аливаа бүтээгдэхүүн түрхэхдээ мэдээж дээш чиглэсэн хөдөлгөөнөөр хийхээ бүү мартаарай!
5. Хамгийн сүүлд нь мэдээж амьдралын хэв маяг, дадал зуршилтай холбоотой зөвлөмжүүд орж байна. Үүнд дээш харж унтах, байнга толгойгоо гудайлгаж утсаа үзэхгүй байх, нүүрний, хүзүүний дасгал иог хийх, тамхи татахгүй байх, эрүүл тослогтой хоол хүнс идэх, коллагенаар баялаг хүнс, бэлдмэл уух, дасгал хөдөлгөөн тогтмол хийх зэрэг орж байна.