Сонирхуулахад

2023-05-03 03:35
Сонирхуулахад

Цаг хугацаагаар аялан, өөрийнхөө залуу үедээ очин арьс арчилгааны зөвөлгөө өгөх боломж гарвал та ямар зөвөлгөө өгөх байсан бэ гэсэн асуултанд хариулсан хүмүүсийн зарим түгээмэл зөвөлгөөнүүдээс сонирхуулахад:

1. Яаж ч ядарсан байсан нүүрний будгаа арилгалгүй, арьсаа цэвэрлэлгүй хэзээ ч битгий орондоо орж байгаарай! Нэг л удаа нүүрээ угаалгүй унтахад 14 хоногоор хөгширдөг ч гэсэн яриа байдаг.

2. Нүүрээ будсан, нарны тосоо түрхсэн бол оройдоо давхар цэвэрлэгээ заавал хийж байгаарай! Тосон цэвэрлэгчээр эхлээд нүүрний будаг, нарны тосоо арилгасны дараа хөөсөн цэвэрлэгч хэрэглэж арьсны бохирдлоо цэвэрлэнэ.

3. Өдөр бүр нарны тос хэрэглэ! Энэ бүр заавал, заавал шүү! Гэрээс гарахгүй байсан ч, наргүй бороотой өдөр байсан ч хамаагүй нарны тосыг алгасч хэрхэвч болохгүй!

4. Арьсаа долоо хоногтоо 1-2 удаа гуужуулж хэвшээрэй. Хэт ширүүн, том том ширхэгтэй гуужуулагч арьсыг тань урж гэмтээдэг тул зөөлөн, нарийн ширхэгтэй гуужуулагч сонгоорой!

5. Бүтээгдэхүүний орц найрлагыг анхаарах, үйлчлэлийг нь мэддэг байх. Аль болох зөөлөн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны байгалийн нөхөн төлжих чадварыг дэмжиж, арьсыг эрүүл, залуугаар нь хадгалах болно.

6. Хүзүү, гараа хэрхэвч мартаж болохгүй. Цэвэрлэх, чийгшүүлэх, хамгаалах алхмуудаа таны насыг хамгийн ихээр илтгэдэг хүзүү, цээж, гарандаа давхар хийгээрэй!

7. Бас л тамхи татахгүй байх, эрүүл хооллох, ус сайн уух, сайн унтаж амрах гээд амьдралын хэв маягийг хэлэлгүй орхиж чадсангүй!

Харин таны өгөх зөвөлгөө юу байх байсан бол?

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл