Үсний маск

2023-05-03 03:37
Үсний маск

Таны үс хуурайшаад, цахилгаанжаад, гандаад байна уу ?

Тэгвэл яг танд тохирсон, таны хуурайшсан, гэмтсэн үсийг аврах бүтээгдэхүүн манайд байна. Бид арьсаа арчлан, хуурайшсан үед нь маск тавьдаг шигээ үсэндээ мөн маск тавьж тэжээл, чийгшил өгч байх хэрэгтэй. Хэдий гадаа дулаараад сайхан байгаа ч Монголын эрс тэс, ширүүн, хуурай, салхитай, шороотой хаврын улиралд бид арьс, үсэндээ хамгийн их анхаарал тавьж арчилж байх ёстой байдаг.

Бие жижиг ч бэлчээр томтой гэгчээр Sappom үсний маск маань жижигхэн савлагаатай хэдий ч 2-3 удаа хэрэглээд үсэндээ хангалттай тэжээл, уураг, чийгшил авчихна шүү. Мэдээж химийн хортой орц найрлага, үнэр, өнгө оруулагч ороогүй, ургамлын гаралтай органик бүтээгдэхүүн тул та сэтгэл амар хэрэглэж болохоос гадна дараах ач тусыг нь нэг хэрэглээд л мэдрэх болно:

Хуйх, үсийг тэжээлээр хангана – хүн орхоодойн ханд, алимны үрийн ханд, хүр хорхойн ханд, цахирмаа цэцгийн үндсийн ханд

Гэмтсэн үсийг уургаар хангана – сүүний хүчил, токоферил ацетат

Чийгшил өгнө - хүр хорхойн ханд, бетаин, пантенол

Гялалзуулна – иланг иланг цэцгийн тос, алтантовч цэцгийн тос, арган тос

Хэрэглэх заавар : Шампуниар угаасны дараа нойтон үсэндээ иллэг хийн 3-5 минут байлгасны дараа усаар сайтар зайлна. Илүү үр дүн хүсвэл үсэндээ түрхэсний дараа халуун алчуураар бигнэн 10 минутын дараа зайлаарай!

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл