FRAGRANCE буюу үнэртнээс зайлсхийх шалтгаанууд

2023-05-03 03:42
FRAGRANCE буюу үнэртнээс зайлсхийх шалтгаанууд

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гоо сайхан, шампунь, саван, ахуйн бүтээгдэхүүнүүд гэх мэтийг тааламжтай, анхилуун үнэртэй болгох гэж ҮНЭР буюу FRAGRANCE нэмсэн байдаг ба энэ нь хэрэглэгчийг татах гэсэн нэг төрлийн маркетинг юм.

Гэвч тэр гоё үнэр таны арьсны дархлааны системд нөлөөлж, төрөл бүрийн тууралт, харшил, арьсны эмгэгүүд үүсгэхээс гадна хөгшрөлтийг хурдасгаж, гормонд өөрчлөлт оруулж, жирэмсэн эхийн урагт нөлөөлөн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулдаг гэх мэт хор нөлөөтэй нь сүүлийн үеийн судалгаануудаар тогтоогдоод байна.

Энэ шинж тэмдгүүд танд одоогоор илрэхгүй байгаа хэдий ч удаан хугацаанд хайхрамжгүй хандаж хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдийн найрлаганд агуулагдах химийн хорт бодисууд таны биед хуримтлагдсаар, хэзээ нэгэн цагт “гэнэт” л харшил, дааврын өөрчлөлт гэх мэт болж гадагшлах нь гарцаагүй.

Таны хэрэглэж буй бүтээгдэхүүний орцонд fragrance, perfum, parfum гэх үгсүүд орсон байвал тэдгээрийн ард хэдэн арван, хэдэн зуун химийн бодис нуугдаж байдаг. Яагаад гэвэл үйлдвэрлэгчид бүтээгдэхүүүний шошгон дээрээ үнэр оруулагчийн орцыг бүрэн бичих шаардлагагүй, ганцхан fragrance гэж бичихэд хангалттай гэж хуулинд заасан байдаг. Trade secret буюу тухайн брэндийн нууц гэж үздэг болохоор тэр. Аюултай байгаа биз?

Хамгийн гол нь цэвэрлэгээний бодис, угаалгын нунтаг, шампунь, нүүр цэвэрлэгч гэх мэтийн ҮНЭР нь тухайн бүтээгдэхүүний үйлчилгээ, үр дүнтэй огт хамаагүй. Зүгээр л бидэнд цэвэрхэн, гоё гэсэн мэдрэмжийг өгдөгт л гол маркетинг нь оршиж байгаа гэхээр харамсалтай.

Өнгө, үнэрт нь хууртаж биш, орц найрлагыг нь харж, эрүүл, аюулгүй, үр дүнтэй бүтээгдэхүүн сонгож хэрэглээгээ болгох нь хамгийн эрүүл, зөв сонголт юм.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл