Skylake Natural Ampoule-Galactomyces 30ml

119,000₮
Хүргэлттэй

Сүүлийн үед Азийн арьс арчилгаанд natural fermented буюу байгалиараа исгэж (исэлдүүлж) гаргаж авсан орц найрлагатай бүтээгдэхүүнүүд давамгайлах болсон. Өөрөөр хэлбэл байгалийн бүтээгдэхүүн өөрөө исэж (хөгцөрч) урвалд орж байдаг бөгөөд үүнийг нь ашиглаж омега 3, амин дэмүүд, амин хүчлүүд гэх мэт шигтай нэгдлүүд гаргаж аван бүтээгдэхүүндээ ашигладаг гэсэн үг. Үүний нэг нь galactomyces ferment filtrate бөгөөд энэ нь Японы сакэг исгэх явцад гаргаж авдаг маш шим тэжээллэг мөөгөнцөр юм.


Galactomyces ампул нь маш өндөр концентрацтай пептид, амин хүчлүүд, ферментүүд, B1, B2 амин дэмүүд, болон үл орлуулах эрдэсүүдийг агуулсан бөгөөд арьсны эсийг чийгшлээр баяжуулж, тунгалаг, гэрэлтсэн, чийглэг болгоно. Мөн арьсны өнгийг сэргээж нөсөө толбо, үрчлээг багасгах үйлчлэлтэй. Хэрэв таны арьс хуурай, барзгар эсвэл жигд бус байгаа бол энэхүү ампул нь арьсны барзгар байдал, үхсэн эд эсийг арилгаж, арьсны өнгөний тэгш байдлыг сайжруулж өгнө. Эссэнзний оронд, эсвэл хамтад нь хэрэглэж болно.


Хэрэглэх заавар: Өглөө, оройн арьс арчилгааны үед тонер, чийгшүүлэгч эссэнзний дараа 2-3 дуслыг авч, нүүрэндээ бүтэн алгаараа даран шингээж өгөөрэй. Бусад серум, ампуль зэргийг цуг хэрэглэж байгаа тохиолдолд илүү шингэн бүтэцтэйг өмнө нь, өтгөнийг нь дараа нь хэрэглээрэй.


Орц найрлага: Galactomyces ferment filtrate, Skylake herbal distilled water (angelica gigas extracts, peppermint leaf extract, morus bombycis leaf extract, cnidium officinale root extract, licorice root extract, morus alba bark extract, artemisia absinthium extract, angelica dahurica root extract, scutellaria baicalensis root extract, pueraria lobata root extract, inula helenium extract, laminaria japonica extract, phellodendron amurense bark extract, clove flower extract), rosemary leaf oil.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл