95% органик жожоба тос + 5% Skylake ус
Жожоба тосыг Жожоба говьд ургадаг нэгэн ургамлын үрнээс гаргаж авдаг. Энэхүү тосны бүтэц нь хүний арьсны бүтэцтэй ижил төстэй бөгөөд арьсанд маш сайн шингэж, тэнцвэржүүлдэг онцлогтой.
Хэрэглэх зөвлөмжүүд:
• Нүүрээ угааж, тонер түрхэсний дараа жожоба тосыг жигдхэн түрхэн чийгшил өгч хамгаалаад дараагийн арьс арчилгаагаа хийж болно.
• 1-2 дусал жожоба тосыг эссэнз болон тосондоо дусааж хэрэглэснээр тос болон эссэнзны идэвхтэй орц найрлагыг арьсанд гүн шингээж өгөхөд тустай.
• 3-4 дусал жожоба тосыг шампуньдаа дусаан хэрэглэхэд таны үс гялалзах болно.
• Үсээ чийгтэй байхад нь үзүүрт нь жожоба тосыг түрхэхэд сэгсийж, цахилгаанжихгүй.
• Хэдэн дусал жожоба тосыг ваннтай усандаа хийвэл таныг тайвшруулах, сайн унтаж амрахад тань туслах болно.
• Биеийн тосондоо жожоба тосыг хольж хэрэглэж болно.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой