95% органик гааны амин тос + 5% Skylake ус
Гааны амин тосыг толгой өвдөх, үе мөч болон булчин өвдөхөд, загатнаа зэрэгт арьсандаа шууд түрхэж хэрэглэж болдог. Мөн өвчин намдаах, ханиад томуу туссан үед, оюун санааг дэмжиж, стрессийг бууруулах зорилгоор ууршуулж хэрэглэнэ.
Хэрэглэх зөвлөмжүүд:
- Ганц дусал гааны амин тосыг чийгшүүлэх тостой хольж хамрынхаа доор түрхэж болно. Ингэснээр амьсгалахад илүү таатай байх болно.
- Амин тосоо хамрынхаа ойр бариад хүчтэй амьсгаа авахад таны бие болон сэтгэлийг сэргээнэ.
- Толгой өвдөхөд чамархайдаа түрхэж болно.
- Хоол боловсруулалтыг дэмжих зорилгоор амин тосоо гэдсэндээ түрхэж иллэг хийгээрэй.
- Чийгтэй хүйтэн алчууранд хэдэн дусал амин тосоо дусаагаад өдөржин зогсож ядарсан хөлөө ороож амраагаарай.
- Зуны халуун өдөр усаар дүүргэсэн шүршдэг саванд хэдэн дусал амин тосоо дусаагаад цацаж сэрүүцээрэй.
- Төвлөрөлтийг сайжруулдаг тул таны хүүхэд хичээлээ хийж байхад нь хувцас дээр нь жаахан цацаад өгч болно.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой